Монголын шигшээ баг хүрэл медалийн төлөө Словакын шигшээтэй өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-06 16:30:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотноо бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В дивизионы тоглолт гуравдугаар сарын 1-6-нд болж Монголын шигшээ медалийн оосроос атгаад алдлаа.


Өнөөдөр /2020.03.06/ тус тэмцээний сүүлийн өдрийн тоглолтууд болж хүрэл медалийн төлөө Монголын шигшээ баг, Словак шигшээтэй өрсөлдөж 3:2-оор ялагдав. Тус тоглолтын анхны гоолыг нэгдүгээр үеийн 32 дахь минутанд Словакын Грелль Мартин орууллаа.


Хариу гоолыг хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Монголын багаас Э.Эрдэнэжав оруулж тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн бол 62 дахь минутанд Монголын багийн ахлагч Г.Тамир гоолыг оруулж хошуучилж эхэлсэн.


Харин  66, 71 дэх минутад Словакын шигшээ баг, Монголын хаалганд дараалан гоол оруулж 3:2-оор хожсоноор 2020 оны ДАШТ-ний В дивизоны хүрэл медалийн эзэд болов.

Холбоотой мэдээ