Эмнэлгүүдэд 30 мянган амны хаалт хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-04 15:46:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад амны хаалтын хомсдол үүссэн энэ үед Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны эмэгтэйчүүд эмнэлгийн байгууллагуудад 30 мянган амны хаалт өнөөдөр хандивлалаа.

Тус холбооны 100 мянга гаруй гишүүн нэгдэн, “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгаж, шаардлага хангасан материалаар угааж дахин ашиглах боломжтой амны хаалт оёсон байна. НАМЭХ-ны удирдах зөвлөл 13 мянган ширхэг амны хаалтыг ЭМЯ-нд хүлээлгэн өгч, бусад 19 мянган амны хаалтыг нь орон нутгийн эмнэлгүүдэд тараах юм байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмэгтэйчүүд нэгдэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад 30 мянган ширхэг амны хаалт үнэ төлбөргүй өгч байгаад баярлаж, бахархаж байна. Зөвхөн Монгол Улсад биш дэлхий нийтэд амны хаалтын хомсдол үүссэн энэ үед цаг зав, сэтгэлээ шингээн ажилласанд талархал илэрхийлье” хэмээв.

П.Хүслэнтуяа


Холбоотой мэдээ