Алт худалдан авалт өмнөх оныхоос 10 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-02 15:32:27
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк оны эхний хоёр сард 4.3 тн үнэт металл худалдан авчээ. Үүний 952 кг-ыг хоёрдугаар сард  худалдан авсан нь өмнөх оны мөн үеийн 96 кг-аас 856 кг-аар буюу бараг 10 дахин өссөн үзүүлэлт юм.


Хоёрдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 18 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 140,292.94  төгрөг байлаа.

Холбоотой мэдээ