НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2015-09-23 15:17:38

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал НҮБ-ын суурин зохицуулагчаар томилогдсонтой холбогдуулан хатагтай Биати Транкмэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал НҮБ, тэр дундаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй Онцгой байдлын ерөнхий газар гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр нягт хамтран ажилласаар ирсэн, цаашдаа ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Засгийн газраас 2002 оноос хойш хэрэгжүүлсээр ирсэн гамшгийн эрсдлийг бууруулах  4 дэх шатны төсөл амжилттай хэрэгжиж байгаа.

Эхний 3 шатны төслийн хувьд гамшгийн менежмэнтийн чадавхийг сайжруулах чиглэлээр ажиллаж байсан бол 4 дэх шатны төсөл нь орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, ард иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Мөн сүүлийн жилүүдэд онцгой байдлын салбарт хийж буй хууль эрх зүйн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс бүх талын техникийн туслалцааг үзүүлж байгаад НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Биати Транкмэнд талархлаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд