Сүхбаатар аймгийн 12 сургууль тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 09:13:28

БСШУЯамнаас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэл төслийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт Сүхбаатар аймгийн 12 сургууль  хамрагдаж тэтгэлгээ гардан авчээ.

Сургууль бүр өөр өөрийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан төслөө бичсэнээр ийнхүү хэрэгжүүлэх эрхтэй болжээ. Жишээлбэл: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ЕБС гэхэд өөрийн сум төдийгүй Монгол Улсын хэмжээнд нэр нь дуурсагдсан Дарьгангын мөнгөн урлалаа хадгалж авч үлдэх, хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх зорилгоор сургуульдаа дархан урлалын анги нээхээр төсөл бичжээ. Ирэх хичээлийн жилээс төсөл сургууль дээр хэрэгжиж эхэлнэ. Харин Баруун-Урт сумын 2-р БДС-ийн хувьд үндэсний хөгжим дутагдалтай учир өөрт шаардлагатай байгаа энэ чигэлэлээрээ төсөл бичиж иж бүрэн үндэсний хөгжимтэй болсон байдаг.

 Нэг сургуульд 6 сая гаруй төгрөгийн тэтгэлэг олгох юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ