Дарьганга сумын ЕБС шилдэг сургуулиар шалгарчээ

Орон нутагт | Сүхбаатар
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 17:46:13

Сүхбаатар аймгийн  Дарьганга сумын ЕБС 2015-2016 оны хичээлийн жилд ололт амжилтаараа суурь боловсролын шилдэг сургуулиудын нэг болж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл явцаараа манлайлан ажиллагч сургуулиар шалгарчээ.

Дарьганга сумын ЕБС нь 417 сурагч, 47-н багш ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. 2015-2016 оны хичээлийн жилд хичээл үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэлэлцүүлэгт хичээл 32, хамтын хичээл 56, урилгат хичээл 3, нээлттэй хичээл 9 заагджээ.

Сургуулийн зүгээс хичээлээс гадуурх үйл ажиллагаандаа эцэг эхчүүдээ маш сайн татан оролцуулж чаддаг. Ингэснээр багш, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа сайжирч, энэ хирээрээ үр дүн нь гардаг гэдгийг тус сургуулийн Нийгмийн ажилтан Ө. Амаржаргал хэллээ. Сурагчид багш ажилчид, эцэг эхчүүдээ идэвхжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор олон төрлийн тэмцээн уралдааныг зуламжлал болгон зохион байгуулдаг болжээ.

Сурагчдын сурглагын ахицыг дээшлүүлэхийн тулд захирлын нэрэмжит шалгалтыг тогтмол авч хэвшжээ. Багш нарынхаа мэргэжил ур чадварыг дээшлүүлэх сургалт зөвлөгөөнд тогтмол хамруулж, тэмцээн уралдаан зохион байгуулж өөр хооронд нь тушлага судалуулах ажил тогтмол хийдэг. Мөн тус сургуулийн биеийн тамирын багш нар хичээлийн чөлөөт цагаараа жудо самбо бөх, хөнэгөн атлетик, ширээний теннис зэрэг олон төрлийн секц дугуйланд хүүхдүүдийг хамруулж тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр анхаарч ажилладаг.

Жүдо бөх болон ширээний теннисийн ААШ тэмцээнд амжилттай оролцон одоо тус сургуулийн сурагчид УАШ тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байгаа. Мөн авьяас хөтөлбрийн хүрээнд дуу хөгжмийн багш сумын соёлын төвтэй хамтран сургуулийнхаа бүх сурагчдад Дарьганга сумын нэрийн хуудас болсон дарьганга бүжгийг зааж сургажээ.энэ мэтчилэн тус сургуулийн хамт олны санаачлан хэрэгжүүлж буй олон ажил бий.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ