Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-02-22 08:04:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Аргын тооллын 2 сарын 22, Санчир гараг. Билгийн тооллын 29, Тооно одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах,  угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

 

Холбоотой мэдээ