Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА.
/TASS/. Хятадын
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болж
нэмэгдсэн байна. Энэ тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо мэдэгджээ.
Тус хорооны мэдэгдсэнээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан
тохиолдлын тоо 62400 давсан бол 1400 гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Пүрэв гарагийн байдлаар коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 62000 байсан,
тус өвчнөөр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2029 болж нэмэгдсэн тухай
эрх баригчид мэдээлсэн юм.