Хяналт, шинжилгээний ажилтнууд сэлгэн ажиллана

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-23 14:32:08

Дорнод аймгийн нийгэм эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэргэжилтнүүдийн ажлын ур чадварыг нэмэгдүүлэх харилцан туршлага солилцуулах зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх 22 агентлагийн хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан ажилтнуудыг сэлгэн ажиллуулахаар боллоо.

Долоо хоногийн хугацаагаар батлагдсан хуваарийн дагуу агентлаг хэлтсийн мэргэжилтнүүд хуваарилагдсан байгууллагууддаа тухайн байгууллагын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Засгийн газрын тогтоолын биелэлт, аймгийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт, 2015-2016 оны үйл ажиллагааны биелэлт, аймгийн Засаг даргын захирамжуудын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээний албанд нэгтгэх юм. Энэ ажлыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас сайн үнэлж бусад аймгийн ЗДТГ-уудад туршлага болохуйц ажил болж байгааг сайшаасан .

Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд