Ховдын зарим нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-18 20:17:28

Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны 02 дугаар сарын 17-24-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг Ховд аймгийн УЦУОШТ-өөс танилцууллаа. 

Энэ сарын 19-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи 19-нд 8-13м/с, зарим газраар 15-17м/с хүрнэ. Бусад хугацаанд 5-10м/с байна.

Агаарын температур Их нууруудын хотгор, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 5-10,  бусад нутгаар шөнөдөө 12-17 градус  хүйтэн,  өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байх төлөвтэй. Харин энэ сарын 20, 21-нд бага зэрэг хүйтрэх төлөвтэй гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

Одоогийн байдлаар голууд мөсөн бүрхүүл, харз гэсэн мөсний үзэгдэлтэй байгаа. Цаашид нуур болон голуудын нийт уртын дагууд  мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөсний даац хүн мал, машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул нуур, голын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг мэргэжлийн байгууллага онцгойлон анхааруулав

Холбоотой мэдээ