Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-02-17 11:52:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн уг өвчний нийт тохиолдол 288 болсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны 1 дүгээр сард 4184 болжээ. Энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 513-аар нэмэгдэхэд гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 86-гаар, мөөгөнцрөөр өвчлөгч 264-өөр, трихомониазаар өвчлөгч 205-аар, тэмбүүгээр өвчлөгч 227-гоор, вируст хепатитаар өвчлөгч 11-ээр, гонококкт халдвараар өвчлөгч 104-өөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгч 116-гаар, сүрьеэгээр өвчлөгч 69-өөр, салхин цэцгээр өвчлөгч 186-гаар буурчээ.

Холбоотой мэдээ