Улиастай сумын Мини ИТХ аймгийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 17:25:21

Улиастай сумын хүүхдийн "МИНИ ИТХ"-ын төлөөлөгч хүүхдүүд тулгамдсан асуудлуудаа тодорхойллоо. Тус хүүхдийн “Мини ИТХ” дөрөв дэхь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 34 асуудлыг хэлэлцэж 54 гаруй тулгамдсан асуудлыг хэлэлцэж гаргажээ.

Тухайлбал Улиастай сумд үйл ажиллагаа явуулж байгаа PC тоглоомын газрууд далд хэлбэрээр хүүхдүүдийг хонуулж тоглуулж байгааг холбогдох газраар нь шалгуулах хэрэгтэй. Мөн Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрладаг халуун усны газар хүүхдүүд архиддаг, мөрийтэй тоглодог зэрэг замбараагүй зүйл маш их болдог. Машинтай томчууд ЖЦСургуулийн дэргэдэх замд тавигдсан хурд сааруулагчийн хажуугаар нь явган хүний замаар яваад байна. Хүүхэд дайруулах дөхсөн асуудал маш их гарсан гээд олон асуудлыг ярилцлаа.

Түүнчлэн гэр бүлийн орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж байгаа талаар Хүүхдийн нэгдсэн 30-р чуулганаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулж өгөх, Хүүхэд хамгаалал болон хүүхдийн эрхийн талаар Завхан аймагт ямар байгаа талаар холбогдох хүмүүсийн тайланг сонсох, үе тэнгийнхний дарамт шахалт их байдаг, талцаж зодолдох явдал байсаар байна гэж шүүмжиллээ.

Мөн хүнсний аюулгүй байдалд холбогдох байгууллагын зүгээс тавих хяналтыг сайжруулах, сургуулийн хажуугийн дэлгүүрүүд бэлэн гоймон болон сироп найруулж хямдхан зардаг, бэлтгэсэн саваа угаадаггүй, энэ талаарх хүүхдүүдийн шаардлагыг хүлээж авдаггүй гэх мэтчлэн үе тэнгийнхэндээ тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж аймгийн ИТХ, ЗДТГ болон холбогдох албаныханд шаардлага хүргүүлжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ