“Их 20” дэлхийн эдийн засагт үзүүлэх коронавирусний нөлөөний талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-12 10:11:50

ЭР-РИЯД. /Reuters/. “Их 20”-ийн гишүүн орнуудын Сангийн сайд нар Саудын Арабад энэ сарын сүүлээр уулзах үеэрээ дэлхийн эдийн засагт шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт хэрхэн нөлөөлөх асуудалд гол анхаарлаа хандуулна гэж эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.


“Их 20”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо хоёрдугаар сарын 22, 23-нд уулзах юм. Уг уулзалтын үеэр коронавирусээр үүсгэгддэг аминд халтай уушгины хатгалгааны дэлхийн эдийн засаг, санхүүгийн систед учруулах эрсдлийг бууруулах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх төлөвтэй байгаа ажээ.


Коронавирусний халдвар өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээс дэгдэж эхэлснээс хойш “Их 20”-ийн төлөөлөгчид анх удаа уулзах гэж буй нь энэ юм. АНУ, Япон, Европын орнууд зэрэг олон улсад бүртгэгдсэн уг халдвар хувьцааны ханш, нефтийн үнэ унахад нөлөөлсөн юм.


Эр-Рияд хотноо болох уулзалтын үеэр мөн дижитал валютын талаарх зохицуулалт болон үүнээс үүдэлтэй сорилтуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ