2019 онд ипотекийн зээлийг 117 хүнд олгожээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-02-06 13:56:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд орон сууцны ипотекийн зээлийг тасралтгүй олгосоор байна. Өнгөрсөн онд гэхэд тус аймгийн хэмжээнд 117 өрхөд нийт 4,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.

Банкуудын эх үүсвэрээр 1,9 тэрбум төгрөгийн зээлийг 50 хүнд, МИК-ийн санхүүжилт буюу найман хувийн эх үүсвэрээр 2,7 тэрбум төгрөгийн зээлийг 67 хүнд олгожээ.

Үүнээс гадна МИК-д шилжүүлсэн 16 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт, шилжүүлээгүй өөрөөр хэлбэл банкууд дээр бэлэн 14 тэрбум төгрөгийн зээлийн эрх байгаа гэдгийг Монгол банкны Сүхбаатар салбараас өглөө. 

Холбоотой мэдээ