ӨНӨӨДӨР: Өргөдлийн байнгын хороо ажлын тайлангаа танилцуулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-02-06 06:44:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 6-нд болох үйл явдлын тойм:

10.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд “Улаанбаатар смарт карт” ХХК-иас “U-Money” ухаалаг картыг банкны посс машинаар цэнэглэдэг болох талаар мэдээлнэ. Утас: 99693440

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэл хийнэ.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.

12.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ