Дөрөвдүгээр сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-25 09:00:37

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

08.00 цагт Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг санаачилсан, боловсруулсан, батлуулсан ажлын хэсгийн гишүүдэд хүндэтгэл үзүүлэх өглөөний ажил хэрэгч уулзалт "Туушин" зочид буудал "Сүлд" танхимд болно.

10.00 цагт “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” хэлэлцүүлэг "Чингис" зочид буудалд болно.

11.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрт хавдартай иргэдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо Монгол эмч нар ХСҮТ-д хийх төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МҮЭСТО-д тариаланчдын өргөтгөсөн хурал болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Найзуудын тус-2000” аяны талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ТЭДС-ийн үйлдвэрлэлийн бааз /Яармагийн гүүрний хойно 3-р цахилгаан станцын баруун тал/-д Японы Засгийн газрын "Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй нийлмэл бордоог тариаланчдад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.

11.20 цагт Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хошууч генерал Р.Гаваа агсны гэрэлт хөшөөг босгох ёслолын ажиллагаа болно.

12.00 цагт Гандантэгчэнлин хийдэд "Миний монгол " Монгол бичгийн улсын уралдааны ялагчдад шагнал гардуулна.

13.00 цагт Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монго, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх протколд гарын үсэг зурах арга хэмжээ ОБЕГ-т болно.

Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Дархан уул аймаг дахь Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгээс даргыг нь хууль бусаар халж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цат ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн сургууль /Судалгаа шинжилгээний хүрээлэн/-д ирэх хичээлийн жилд оюутан залуусыг тэтгэлэгтэй суралцуулах талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ