Улаанбаатарт 9-11 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-04-25 06:55:17

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх хэсэг ,говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  хур тунадас орно.

Салхи  нутгийн  баруун хагаст баруун  хойноос, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 5-10 хэм, говийн  бүсийн баруун хэсгээр 17-22 хэм, Увс нуурын болон Их нууруудын хотгор, говийн бүсийн зүүн хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. .Бага зэргийн хур тунадас орно.  Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ