Орос-Монголын хилээр БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /government.ru/. Монгол улстай залгаа ОХУ-ын хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр нэвтрэх БНХАУ-ын иргэдийн зорчих хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хязгаарлажээ.
Уг арга хэмжээг БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар ОХУ-ын нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор авсан байна.
Холбогдох тогтоолыг ОХУ-ын Засгийн газрын цахим хуудсанд нийтэлжээ. Тус улсын Тюмень муж болон Өвөр Байгалын хязгаарт шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиолдлууд нэгдүгээр сарын 31-нд илэрсэн юм. Халдвар авсан хүмүүс хоёулаа Хятадын иргэд байжээ.