Ухань хотод 1000 ортой эмнэлгийг өнөөдөр нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-02-03 10:36:24

БЭЭЖИН. /Xinhua/. Шинэ төрлийн коронавирусний халдварын голомт болох Хятадын төв нутгийн Хубэй мужийн Ухань хотод 10 хоногийн дотор барьсан 1000 ортой шинэ эмнэлэг өнөөдөр нээгдэнэ.


Huoshenshan” эмнэлэг нь коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор байгуулж буй хоёр эмнэлгийн нэг бөгөөд “Leishenshan” нэртэй хоёр дахь эмнэлгийн барилгын ажил лхагва гарагт дуусах юм. “Huoshenshan” эмнэлэгт даваа гарагаас эхлэн зэвсэгт хүчний 1400 эмнэлгийн ажилтан өвчтөнүүдийг эмчлэх ажээ.




Хятадад даваа гарагийн өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 17205 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 361 хүн нас баржээ. Филиппинд коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол өнгөрсөн ням гарагт бүртгэгдсэн бөгөөд Хятадаас өөр улсад уг вирусний улмаас нас барсан анхны тохиолдол энэ болжээ.  

Холбоотой мэдээ