Цагааннуурын боомтоор 432 зорчигч орж иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-03 09:36:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний өвчлөлтэй холбогдуулан манай улсаас БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг автозамын боомтын шалган нэвтрүүлэх цэгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Тодруулбал, Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өчигдрийн байдлаар 432 зорчигч орж ирээд байна. Тэдний халууныг хэмжихэд 35-36.5 байсан ба зорчигчдоос авах асуумжийн хуудасны дагуу эрүүл мэндийн мэдүүлэг авч ажиллаж байна. Одоогийн байдлаар ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй, өндөр халуурсан иргэд байхгүй, зорчиж буй иргэдэд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч байна.

Мөн улсын хилээр нэвтэрч буй 177 тээврийн хэрэгсэлд хуурай аргаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлжээ. 


Холбоотой мэдээ