АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-23 12:01:37

Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг манай улс энэ сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь ирэх 7 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын салхийг хагалж буй эхний арга хэмжээ юм.

АСЕМ-ын дараагийн арга хэмжээ ирэх сарын 12-13-нд болох АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтаар буухиална. Үүний дараа 6 дугаар сарын 9-10-нд АСЕМ-ын Сангийн сайд нарын 12  дугаар уулзалт, 6 дугаар сарын 20-21-нд Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт, Ази, Европын Ард түмний 11 дүгээр чуулган 7 дугаар сарын 4-6-нд, 7 дугаар  сарын 6-7-нд АСЕМ-ын Залуучуудын чуулган, 7 дугаар сарын 9-10-нд Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, 7 дугаар сарын 12-14-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 7 дугаар сарын 13-14-нд Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус зохиогдохоор хүлээгдэж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ