Дэлхийн шинэчилсэн чансаанд Монголын 3 бөх шилдэг 10-т багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-30 16:47:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос эрэгтэй чөлөөт бөхчүүдийн жин тус бүрийн шинэчилсэн чансааг зарлахад, Монголын шигшээ багаас 3 бөхийн нэр шилдэг 10-т багтжээ.


Уг чансааны эхний дөрвөн байрт орсон бөхчүүд “Токио-2020” олимпын наадамд эрхээ авч оролцвол сугалаанд салж оролцох бөгөөд өндөр чансаатнууд зөвхөн хагас шигшээ болон шигшээ барилдаанд хоорондоо барилдах журамтай юм. Шинэчилсэн 2020 оны /нэгдүгээр сар/ чансааг “Нурсултан-2019” ДАШТ-ний алтан медальтнууд тэргүүлж байна.


Монголын бөхчүүдээс энэ удаагийн чансаанд 57 кг-д Э.Бэхбаяр 18 оноогоор VII, 65 кг-д Т.Тулга 20 оноогоор VI, 79 кг-д Д.Гомбодорж 14 оноогоор IX байрт тус тус бичигдэж байна. Ирэх саруудад болох тивүүдийн АШТ-ний дараа чансааг дахин шинэчлэн зарлах юм.


Ташрамд сонирхуулахад, Оны сүүлчээр жин бүрийн чансаа эхний гуравт шалгарсан бөхчүүд мөнгөн шагнал хүртдэг.

Холбоотой мэдээ