Шинэ төрлийн коронавирусний халдвартай 103 хүн эдгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-29 12:30:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар, энэ сарын 29-ний өдрийн 12.00 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавируст халдвараар 132 хүн нас баржээ.

 

Халдвараар өвчилсөн хүний тоо 6030-д хүрсэн бол 103 хүн эдгэрсэн байна. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 9239 болжээ.

Харин өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-ны 10:00 цагийн байдлаар, шинэ коронавируст халдвараар 106 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 4474 байсан юм. 

Иймд ЭМЯ-наас гараа тогтмол савандаж угаах, амны хаалт зүүх, өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ