Дагагчдынх нь тоо 167 сая давсан тухай “Netflix” мэдэгджээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-22 11:19:03

НЬЮ-ЙОРК. /TASS/. Видео стриминг үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Netflix компанийн төлбөртэй үйлчилгээг ашигладаг хүмүүсийн тоо дэлхий дахинаа 167.09 саяд хүрчээ. Энэ тухай компанийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайланд дурдсан байна.


Өнгөрсөн оны сүүлийн 3 сарын хугацаанд “Netflix”-г дагагчдын тоо 8.76 саяаар нэмэгдсэн байна. Компани энэ оны эхний улирлын дүнд дагагчдын тоо 7 саяар нэмэгдэж, 174.09 сая хүрнэ гэж таамаглаж байна.


1997 онд байгуулагдсан Лос-Гатост төвтэй “Netflix” компани дэлхийн 190 гаруй оронд үйлчилгээгээ нэвтрүүлдэг юм. Компани анх 2013 оноос өөрийн бүтээл болох уран сайхны кино, цуврал болон телевизийн нэвтрүүлгүүдийг гаргаж эхэлжээ. 

Холбоотой мэдээ