Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-01-22 08:57:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2020 оны 1 дүгээр сарын 21-ний 8-20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ