СӨХ-ны үйлчлэгч нарын цалинг нэмэх шийдвэрийг гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-21 20:48:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хурал боллоо. Хурлаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд болон 70321111 утсаар ирүүлсэн иргэдийн санал, гомдлын тухай хэлэлцсэн юм.

Иргэд ихэвчлэн зам талбайд асгаж байгаа бохир ус, мөсөн дээр хүүхдүүд халтирч унах, машин гулгаж, халтирч байгаа асуудлыг хэлж, шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Мөн гудамжны гэрэлтүүлэг цаг тухайд асахгүй байгааг шүүмжилсний дагуу цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, хяналт тавихаар болжээ.

Тэрчлэн сууц өмчлөгчдийн холбооны үйлчлэгч нарын цалинг нэмж, 220 мянган төгрөг байсныг 420 мянган төгрөг байхаар тогтоолоо. Мөн “Арвайхээр” ТҮК-ийн орон тоог нэмэх шийдвэрийг гаргав.

Холбоотой мэдээ