Ууцны үнэ170-180 мянган төгрөгөөс эхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-20 13:33:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн "Хүчит шонхор" зах дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хонины мах бөөний худалдаагаар кг нь 6400-7500 төгрөг, жижиглэнгийн үнээр 8000-8500 төгрөг байна.

Үхрийн мах кг нь бөөний худалдаагаар 7300-7500 төгрөг, жижиглэнгийн үнээр 8500-9000 мянган төгрөг байна. 

Сар шинийн баяр дөхөөд ирэхээр, Цагаан сар болохын өмнө махны үнэ хэлбэлздэг. Энэ жилийн ууцны үнэ нэг ширхэг нь 170-180 мянган төгрөгөөс эхэлж байна. Нийслэлийн "Хүчит шонхор" зах дээр говийн аймгуудаас ирсэн том ууц 320 мянган төгрөг, дунд зэргийн ууц 170-180 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Б.Болд


Холбоотой мэдээ