Үхэр, могой жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-01-19 07:45:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 19. Ням гараг. Билгийн тооллын 25. XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Адъяа гараг. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана.


Барилдлага: Арвидах


Шүтэн барилдлага: Нэр өнгө


Суудал: Уул


Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл аьах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нахрийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.


Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ