Аймгийн боловсрол, соёлын салбарынхан 2019 оны ажлаа дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-19 14:09:43

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас БСУГ-тай хамтран боловсрол, соёлын салбарын удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөнийг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион явууллаа. Энэ үеэр аймгийн боловсрол, соёлын салбарын 2019 оны алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, аваргуудаа шагнаж урамшуулснаас гадна 2020 оны ажлын зорилго, зорилтоо тодорхойлсон байна.

Тодруулбал, “Хүүхдийн сурч боловсрох таатай орчин бүрдүүлсэн номинцад Ховд сумын ерөнхий боловсролын сургууль 1-р байрт шалгарсан бол “Багшийн хөгжлийг дэмжигч сургууль”-иар Улаангом сумын Улсын тэргүүний ерөнхий боловсролын 2-р цогцолбор сургууль, Хүүхдэд ээлтэй дотуур байр”-аар Бөхмөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, Өв уламжлалыг хөхиүлэн дэмжигч соёлын төв”-өөр Тариалан сумын соёлын төв тус тус шалгарсан байна.

Боловсрол, соёлын салбарын удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөнд аймгийн сургууль, цэцэрлэг, соёлын төвийн 85 байгууллагын удирдах ажилтнууд хамрагджээ. 

Холбоотой мэдээ