Өмч хөрөнгөтэй холбоотой таван асуудлыг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-18 12:16:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2019 онд өмч хөрөнгө шийдвэрлэхтэй холбоотой нийт 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Аймгийн орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн орон нутгийн өмчтэй холбоотой 4 асуудлыг хэлэлцэж, төсөвт байгууллага хооронд 825 мянган төгрөгийн барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэх, мөн ашиглагдахгүй болсон барилга байгууламжийг акталж, данснаас хасах шийдвэрийг гаргасан байна.

Мөн 2018 онд хийсэн орон нутгийн өмчийн эд хөрөнгийн дахин үнэлгээний дүнг хэлэлцэж, 327 нэгж талбарын газар, 549 нэр төрлийн барилга, дахин үнэлэх шаардлагагүй 749 нэр төрлийн барилга, байгууламж, 149 нэр төрлийн инженерийн байгууламж, 467 нэр төрлийн нийтийн эзэмшлийн барилга нийт 147,669,353,4 мянган төгрөгийг хөрөнгийг тус тус баталгаажуулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ гэж заасны байдаг аж.

Холбоотой мэдээ