Нэгдсэн эмнэлэг ачаалалтай ажиллаж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-01-16 09:10:35

Увс /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал нэмэгдсэн байна. Иймд тус байгууллагын зүгээс эмч ажилчдыг уртасгасан цагаар ажиллуулж, иргэдийг хүлээлгэхгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа аж.

“Нэгдсэн эмнэлгийн зүгээс томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үед ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй үзүүлэхийг зорьж ажиллаж байна. Мөн цаашдаа иргэдийн санал хүсэлтийг байнга хүлээн авч, цаг тухайд нь алдаагаа засаж ажиллана. Бас ард иргэдэд ёс зүйгүй хандлага гаргасан эмч, ажилтнууддаа хариуцлага тооцож, үйлчилгээгээ илүү сайжруулна” хэмээн Аймгийн НЭ-ийн Чанарын албаны дарга Ж.Оюунгэрэл хэллээ.

Холбоотой мэдээ