Австралид ойн түймрийн улмаас нислэгүүдийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-01-15 13:55:55

СИДНЕЙ. /Xinhua/. Австралид дэгдэж буй ойн түймрийн утааны улмаас Мельбурн хотод үзэгдэх орчин хязгаарлагдаж, аюултай нөхцөл байдал үүссэн тул лхагва гарагт тус хотын нисэх буудлаас хөөрөх, буух нислэгүүдийг цуцалсан байна.


Виктория мужийн Өмнөд Гиппслэнд бүс нутагт дэгдэж буй ойн түймрийн утааны улмаас Зам тээврийн газрын мэргэжилтнүүд нисэх буудлын нисэх, буух зурвасуудын нэгийг хаасан нь дотоодын 50 гаруй нислэгийг цуцлахад хүргэжээ.


“Бид өглөөний болон оройны нислэгүүдийг цуцалсан бөгөөд цаашид ийм шийдвэрийг дахин гаргаж болзошгүй” гэж мэргэжилтнүүд хэлсэн байна. Энэ долоо хоногт Мельбурн хотын агаарын бохирдол “аюултай” түвшинд хүрсэнтэй холбогдуулан Австралийн теннисийн нээлттэй тэмцээний зарим тоглолтыг цуцалжээ.


Лхагва гарагийн орой дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа тул агаарын чанар сайжирч магадгүй хэмээн Цаг уурын газрын мэргэжилтнүүд таамаглаж байна. 

Холбоотой мэдээ