Улаанбаатар хотын тэшүүрийн аваргуудыг англилал тус бүрээр шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-15 12:23:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын 2020 оны гүйлтийн тэшүүрийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 18-19 нд болно.


Тодруулбал, Хандгайт дахь 400 метрийн тойрог бүхий мөсөн гулгуурын талбайд насны ангилал, зай тус бүрд шилдгүүдийг тодруулна. Нийслэлин спортын хороо болон Монголын тэшүүрийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээн нь “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох тамирдыг сонгон шалгаруулах болон тэшүүрийн спортыг сурталчилж, дэлгэрүүлэх зорилготой юм.


Тус тэмцээний Е ангилалд 9-10 насны охид, хөвгүүд 100 м, 300 м зайд уралдана. D ангилалд 11-12 насны охид хөвгүүд 300 м, 500 м, С ангилалд 14-15 насны охид, хөвгүүд 500 м, 1000 м, В ангилалд 15-16 насны охид, хөвгүүд 500 м, 1000 м зайд тус тус хурдаа сорино. Харин А буюу 17-гоос дээш нас болон насанд хүрэгчдийн ангилалд эмэгтэй 500 м, 1000 м, 1500 м, эрэгтэй 500 м, 1500 м, 3000 м зайд тус тус уралдах юм.

Холбоотой мэдээ