МУИС Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуультай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-01-14 15:00:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар, ОХУ-ын Москва хотын А.М.Горькийн нэрэмжит Утга Зохиолын Дээд Сургуулийн захирал, доктор, профессор А.Н.Варламов нар хамтран ажиллах “Санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.

Уг санамж бичиг хүмүүнлэгийн ухааны багш нарын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, заах арга, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ажээ. Ингэснээр хоёр сургуулийн хооронд эрдэм шинжилгээний хамтарсан хурал, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажил хийж, өгүүлэл хэвлүүлэх, багш нарыг харилцан урьж ажиллуулах, оюутан солилцож сургах зэргээр мэргэжлийн утга зохиол судлаач, орчуулагч, зохиолч, яруу найрагчдыг бэлтгэхэд хамтран ажиллах өргөн боломж нээгдэх юм байна.

Холбоотой мэдээ