“Алтан хайч”-ийн эзнээр О.Өнөржаргал тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-04-21 14:09:13

Үсчин, гоо сайханчдын ур чадварыг сорьдог 14 дэх удаагийн “Алтан хайч” улсын уралдаанд үсчин гоо сайханч мэргэжлээр сургадаг  хот, хөдөөгийн мэргэжлийн боловсролын 14 сургуулийн 144 оюутан суралцагч  ур чадвараа сорив.

Энэ удаагийн тэмцээн ирэх онд АНЭУ-ын Абу Даби хотноо болох Дэлхийн ур чадварын олимпид оролцох шилдгүүдийг тодруулах нэг шат болж буйгаараа онцлогтой.

Энэ удаагийн тэмцээнд оролцогчид эхний гараанд эрэгтэй креатив засалт, эмэгтэй урт үсний самналт, химийн хагалгаа, дамар ороолт, mixmedia дизайнаар хумсны урлал бүтээл хийх гэсэн төрөлд өрсөлдөж хоёрдугаар гараандаа эрэгтэй чөлөөт засалт, эмэгтэй креатив засалт, тайралт, уран сэтгэмжийн нүүр будалт зэрэг үсчид долоо, гоо засалчид хоёр, хумс засалчид нэг төрлөөр ур чадвараа сорьсон юм.

Тэмцээний  шилдгээр Хөвсгөл аймгийн суралцагч О.Өнөржаргал шалгарч, Сайдын нэрэмжит “Болор цом”, “Алтан хайч” гардан авлаа. Харин шилдэг сургуулиар Үйлдвэрлэл-Урлалын политехник коллеж шалгарсан юм.

Тэмцээнийг Хөдөлмөрийн яам, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж, Үсчин гоо сайханчдын холбоо хамтран зохион байгуулж, “Ганхолдинг”, “Монкрем” ХХК болон “Гоо хатад”, “Great beauty Mongolia”, “AMY” дэлгүүр ивээн тэтгэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ