Бөхмөрөн сумын нэгдсэн халаалт хэвийн ажиллаж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-01-14 20:35:42

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 13-нд Бөхмөрөн суманд ажиллаж, тус сумын төвийн нэгдсэн халаалттай газар дээр нь очиж танилцсан байна.

Сумын төвийн нэгдсэн халаалт ямар нэгэн асуудалгүй, хэвийн ажиллаж байна. 2013 оноос эхлэн “Дэвшил Увс” компани Бөхмөрөн сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, сургууль, соёлын төв, цэцэрлэг зэрэг байгууллагыг нэгдсэн халаалтаар хангаж байгаа аж. Тус компани нь дизель мотор, зуух, насос зэргийг тус бүр илүү нэг нөөцөлж, аюулгүй байдлыг бүрэн ханган үйл ажиллагаагаа явуулдаг байна. Нунтаг нүүрсийг тусад нь хадгалах, бургамтгай хөө тортгийг сумын хэмжээнд тараахгүй байгаль орчинд ээлтэй байлгах үүднээс “Дэвшил Увс” компани нунтаг нүүрсийг тусад нь битүү саванд хийн хадгалж байгаа аж.

 

Холбоотой мэдээ