Цэцэрлэг, дотуур байрны хүүхдүүдийн хоолны мөнгө нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-15 11:26:39

Увс /МОНЦАМЭ/. Энэ оноос эхлэн цэцэрлэгийн багачуудын хоол, сурагчдын үдийн цай, дотуур байрны сурагчдын хоолны орц хэмжээ, амт чанар, илчлэгийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэхүү шийдвэрийн хэрэгжилт орон нутагт хэрхэн хангагдаж байгаа талаар аймгийн БСУСГ-ын даргаас тодрууллаа.

Энэ оны төсөвт 57.1 тэрбум төгрөг суусан. ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн цай  900 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2475 төгрөг, дотуур байрны хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 3474 төгрөг байхаар төсөвлөсөн. Энэхүү шийдвэр нь цэцэрлэг, дотуур байруудад энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн. Харин 1-5-р ангийн сурагчдыг үдийн хоолтой болгох шийдвэр гарсан ч энэ онд бэлтгэл ажлыг хийж, бүх сургуулиийг эрүүл, аюулгүй хоол хүнс бэлтгэн сурагчдад өгөх, тоног төхөөрөмж, стандарт хангасан орчин бүрдүүлэх тал дээр анхаарч, 2021 оноос ажил хэрэг болгоно” хэмээн аймгийн БСУСГ-ын дарга С.Дашням хэллээ.

 

Холбоотой мэдээ