ЕБС-ийн амралтыг сунгаж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 20-ныг хүртэл зогсоолоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-01-09 23:01:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 09-20-ны өдрийг хүртэл хугацаанд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг 7 хоногоор буюу 2020 оны 01 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгах аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Томуу, томуу төст өвчнөөр хүндрэх эрсдэлтэй эмзэг бүлгийн буюу 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын архаг өвчтэй хүмүүс, өндөр настнуудын гэрийн эргэлтийг хийх, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.

Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулсан олон нийтийг арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулахыг дээрх хугацаанд хоригложээ.

Холбоотой мэдээ