Иранд оршуулгын ёслолын үеэр олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-09 10:29:12
Yesukheitumur Tumurbaatar

ТЕХРАН. /Aljazeera/. АНУ-ын агаарын цохилтын улмаас амиа алдсан Ираны генерал Касем Сулейманийн оршуулгын ёслолын үеэр үүссэн эмх замбараагүй байдлын улмаас 56 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн гэж тус улсын төрийн мэдлийн төв телевиз мэдээлжээ.


Үүнээс өмнө Касем Сулейманийг эцсийн замд нь үдэх ёслолын үеэр 190 хүн гэмтсэн бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэсэн гэж тус улсын Онцгой байдлын албаны дарга Пирхосейн Коуливанд мэдэгджээ. 


Өнгөрсөн баасан гарагт Иракийн олон улсын нисэх буудлын ойролцоо амиа алдсан Ираны генерал Касем Сулейманийн оршуулгын ёслолд хэдэн зуун мянган хүн оролцсон байна.


Холбоотой мэдээ