Дундговь аймгаас "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны тэргүүн байрын шагналтан тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-08 16:04:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос жил бүр зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2019" улсын уралдааны 12-р ангийн сурагчдын ангилалд Дундговь аймгийн "Хүмүүнлэг" сургуулийн 12-ийн “б” ангийн сурагч Э.Энхзул тэргүүн байр эзэлж, МУИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах урилгаар шагнуулжээ. 

Түүнийг бэлтгэсэн багш бол "Хүмүүнлэг" сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Отгонсүрэн юм. Э.Энхзул нь багш Д.Отгонсүрэнгийн бэлтгэсэн шавь нараас МУИС-д урилгаар үнэ төлбөргүй суралцах эрх авсан дөрөв дэх шавь нь бөгөөд өмнөх жилүүдэд Отгонсүрэн багшийн шавь Э.Сэржмядаг, М.Ганбагана, Э.Чойжий-Одсэр нар энэхүү болзлыг хангаж, МУИС-д суралцах эрх авч байжээ.  

"Монголын сайхан бичигтэн-2019" улсын уралдааны тэргүүн байрын шагналт Э.Энхзул “Монголын сайхан бичигтэн 2019 улсын 23 дугаар уралдаанд тэргүүн байр эзэлж, МУИС -д  дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах болсондоо баяртай байна. Энэ уралдааныг жил бүр зохион байгуулдаг "Хүмүүн бичиг" сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Мөн туслаж дэмжиж байсан Монгол Улсын зөвлөх Д.Отгонсүрэн багшдаа болон гэр бүл найз нөхдөдөө бүгдэд нь баярлалаа. Цааш цаашдаа улам их хичээж амжилттай суралцаж, дахин дахин уралдаандаа оролцох болно” гэлээ. 

Холбоотой мэдээ