ӨНӨӨДӨР: Угаарын хий мэдрэгч төхөөрөмж болон махны стандартын талаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-01-08 06:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 8-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Альфа зочид буудалд Гэр бүл хүүхэд залуучуудыг чадваржуулах "Эрх, үүрэг, оролцоо" үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болно. Утас: 99736124, 99035384

11.00 цагт МҮЭХ-нд Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос уурхайчдын санал хүсэлтийн дагуу ажил, амралтын хуваарийг өөрчлөх талаар мэдээлнэ. Утас: 88007709 99907026

11.00 цагт Стандарт, хэмжил зүйн газраас өөрийн байрандаа угаарын хий мэдрэгч төхөөрөмж болон махны стандартын талаар мэдээлнэ. Утас: 90910510

11.00 цагт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд Австрали улсын нийт нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, ан амьтдын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдэнэ. Утас: 88048481, 99161090, 98880050

11.00 цагт Засгийн газрын XI байранд Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубээс "Тэтгэврийн зээлийг тэглэх: Үр дүн ба үр дагавар" хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд ХҮН-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ