БНХАУ хэд хэдэн барааны импортын татварыг түр буурууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-02 11:37:47

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын эрх баригчид 850 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан импортын татвараа түр хугацаанд бууруулж байгаагаа мэдэгджээ.


Энэхүү арга хэмжээний зорилго нь импортын бүтцийг өргөжүүлэх, оновчтой болгох явдал юм гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Гаалийн тарифын удирдах газрын мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Шинэ хэмжээгээр татвар ногдуулах барааны дунд хөлдөөсөн гахайн мах, зарим төрлийн жимс, жүржийн шүүс орно. Харин алкалоид агуулсан эмийн бүтээгдэхүүн болон чихрийн шижин өвчний шинэ эмийн үйлдвэрлэхэд зориулсан түүхий эдийн татварыг тэглэх аж.


БНХАУ мөн Гүрж, Исланд, БНСУ, Коста-Рика, Шинэ Зеланд, Пакистан, Перу, Швейцар зэрэг чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр байгуулсан улсуудын бараа бүтээгдэхүүний худалдааны татварыг бууруулах арга хэмжээ авна гэж тус улсын төв телевизээр мэдээлжээ.


Холбоотой мэдээ