Хонконгт шинэ оны анхны жагсаалын үеэр 400 орчим хүнийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХОНКОНГ. /TASS/. Хонконгт шинэ оны эхний өдөр Засгийн газрыг эсэргүүцэн зохин байгуулсан жагсаалын үеэр 400 орчим хүн баривчлагджээ. Энэ тухай “France Presse” агентлаг Хонконгийн цагдаагийн газрын мэдээллээс иш татан уламжилсан байна.
Цагдаагийн газраас мэдээлснээр, баривчлагдсан бүх хүнийг хууль бус цуглаан хийсэн, зэвсэг эзэмшсэн хэрэгт буруутгажээ.
Уг арга хэмжээг зохион байгуулагчдын мэдээллээс иш татан “France Presse” агентлагийн мэдээлснээр, 2020 оны анхны жагсаалд 1 сая гаруй хүн оролцсон байна. Шинэ оны анхны жагсаалд хэдэн арван мянган хүн оролцсон гэж өмнө нь мэдээлж байв. Хонконгийн эрх баригчид эмх журам эвдэхгүй гэсэн нөхцөлтэйгөөр, урьдчилан тохиролцсон маршрутын дагуу жагсаал зохион байгуулахыг зөвшөөрчээ. Гэвч замын дунд Ван Чай дүүрэгт эмх замбараагүй байдал дэгдэж, баг зүүсэн хэт давруу үзэлт хэсэг бүлэг жагсагч HSBC банкны салбарыг түйвээхийг оролдсон байна. Үүнтэй холбогдуулан жагсаалаа нэн даруй дуусгахыг Хонконгийн цагдаа нар зохион байгуулагчдаас шаарджээ.