К.Гоныг Ливанд очсон гэж мэдээлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-12-31 09:10:24

БЕЙРУТ. /BBC/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон Японоос Ливаны нийслэл Бейрут хотод очсон талаар эх сурвалжуудын мэдээлснийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ.


Ливаны нэгэн төлөөлөгчийн “AFP” агентлагт мэдээлснээр, К.Гон Бейрут хотод ирсэн боловч тэрбээр Японоос яаж ирсэн нь тодорхойгүй байгаагийн зэрэгцээ прокуроруудтой зөвшилцсөн эсвэл зугтсан эсэх нь мөн тодорхойгүй байна. Тэрбээр Франц болон Ливаны паспорттой ажээ. 


Nissan” компанийн тэргүүн асныг санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн буруутган 2018 оны сүүлээр баривчилсан юм. Өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгддэг тэрбээр Японд болох шүүх хурлаа хүлээж байсан бөгөөд түүнийг хилээр гарахыг хориглосон байжээ.  



Холбоотой мэдээ