Олон улсын импортын III экспод оролцохоор олон фирм хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-12-27 11:18:22

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Олон улсын импортын III экспод /CIIE/ оролцохоор 300 гаруй фирм хүсэлтээ ирүүлээд байна гэж тус улсын Худалдааны яам пүрэв гарагт мэдээлжээ.


“Одоогийн байдлаар хүсэлт гаргасан фирмүүдийн бүртгүүлсэн үзэсгэлэнгийн талбай 100 мянга гаруй хавтгай дөрвөлжин метрт хүрсэн” гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.


Хятадын Олон улсын импортын экспо нь дэлхийн анхны импортын үзэсгэлэн бөгөөд өмнөх хоёр экспо ихээхэн амжилттай болжээ. “Хятад улс зах зээлээ нээх бодлогоо үргэлжлүүлж, гадаадын орнуудын өндөр чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг таатайгаар хүлээн авна” гэж Гао Фэн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ