Шатарчин Б.Эрхэс Шэнжэньд тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-26 18:14:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотноо 12 дугаар сарын 18-27-нд болж буй Ази тивийн шатрын 14 хүртэлх насны багийн аварга шалгаруулах цомын тэмцээнд  Б.Эрхэс 2 дугаар ширээнд үнэмлэхүй амжилт гаргаж тэргүүн байрт шалгарлаа.


Тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон А баг стандарт төрөлд 2 дугаар байр, блиц төрөлд 3 дугаар байр эзэлсэн байна. Тус багийн гишүүн ДШХДМ Б.Эрхэс 2 дугаар ширээнд үнэмлэхүй амжилт үзүүлж нэг, Х.Өлзийхишиг 5 дугаар ширээнд 3 дугаар байрт тус тус орсон байна. Блиц тэмцээний шагналыг тус тэмцээний ерөнхий шүүгч, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгч Ц.Сайнбаяр гардуулав.



Холбоотой мэдээ