“Энтрепренер-2019” аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-24 10:27:42

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим хамтран 19 дэх жилдээ “Энтрепренер - 2019” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь бизнесийн салбарынхны улс, аймаг орон нутгийн төсөв бүрдүүлэлтэд оруулсан хувь хэмжээ, тухайн жилдээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн шинэлэг үйл ажиллагаа, хүрсэн амжилтыг үнэлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэхэд оршдог аж
2019 оны аймгийн ТОП-5, Оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан байгууллагуудад шагналыг нь гардуулан өглөө.

Тус үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймаг дахь салбар танхимын ерөнхийлөгч С.Насанбат, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Дархан-Уул аймаг дахь салбар танхимын дарга С.Мэндхүү нар оролцсон юм.

Гран При шагналыг “Саран Элит” ХХК хүртлээ. Тус компани нь 2019 онд 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гүнж амралт сувилалын цогцолбор газар барьж ашиглалтад оруулсан түүнчлэн 850 сая төгрөгөөр 64 зүслэгт компьютер томографийн аппаратыг суурилуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Харин орон нутгийн төсөв бүрдүүлэлт, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрээр 5 аж ахуйн нэгж шалгарчээ. Тодруулбал:
1. Хаан банкны Дархан салбар /Татвар, НДШ-д 1.3 тэрбум төгрөг төлсөн /
2. Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК /Татвар, НДШ-д 1.7 тэрбум төгрөг төлсөн /
3. Дархан Дулааны Цахилгаан Станц ТӨХК / Татвар, НДШ-д 4.1 тэрбум төгрөг төлсөн/
4. Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ХК / Татвар, НДШ-д 4.8 тэрбум төгрөг төлсөн/
5. Шарын гол ХК / Татвар, НДШ-д 6.3 тэрбум төгрөг төлсөн/
Дархан-Уул аймгийн бизнесийн салбарынханы тухайн жилдээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн шинэлэг үйл ажиллагаа, хүрсэн амжилтыг үнэлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлдэг 19 дэх жилдээ зохион байгуулж буй Оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг танилцуулъя. 
1. Эрүүл мэндийн салбарын Энтрепренерээр ”Энх-Уламжлал” ХХК 
2. Банкны салбарын Энтрепренерээр ХААН банкны салбар 
3. Үйлчилгээний салбарын Энтрепренерээр "Дархан Компорт цогцолбор" ХХК 
4. Хүнсний салбарын Энтрепренерээр ”Дархан Хүнс” ХК 
5. Худалдааны салбарын Энтрепренерээр ”Номин Тав Трейд” ХХК 
6. Эрчим хүчний салбарын Энтрепренерээр “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК
7. Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренерээр “Үйзэн Гүн” ХХК 
8. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренерээр “Эко ноос” ХХК 
9. Хөрөнгө оруулагч Энтрепренерээр Ерөнхий боловсролын Цайхун сургууль НҮТББ 
10. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренерээр “Цахимбар инженеринг” ХК 
11. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренерээр “Дархан-Ус суваг” ХК
тус тус шалгарчээ.

 

 

Холбоотой мэдээ