Д.Трамп БНАСАУ-ын өдөөн хатгалагад зовниж буйгаа илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-17 19:01:07
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /VOA/. БНАСАУ-ын өдөөн хатгасан үйлдлүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


"БНАСАУ ямар нэг зүйл төлөвлөж, үйлдвэрлэж байгаа бол урам хугарах болно. Хэрэв иймэрхүү зүйл тохиолдвол АНУ арга хэмжээ авна. Бид Пёньяныг анхааралтай ажиглаж байгаа" гэж Трамп даваа гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгджээ. 


Эцсийн хугацаа бол энэ оны төгсгөл гэж БНАСАУ мэдэгдэж, үүгээрээ дамжуулан АНУ-ыг буулт хийхийг шаардаж байгаа юм. Хамгийн сүүлд Пёньян пуужингийн технологитой холбоотой туршилт хийснээ албан ёсоор мэдэгдсэн бол үүний хариуд Трамп Пёньяны эсрэг цэргийн хүч ашиглаж болзошгүй хэмээн мэдэгдсэн билээ.


БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун ням гарагт БНСУ-д айлчилж, мягмар гарагт буцна. Тэрбээр Панмүнжомын цэрэггүй бүс эсвэл өөр бусад газруудад БНАСАУ-ын төлөөлөгч нартай уулзах эсэх нь олны анхаарлыг татаж байгаа аж.


Холбоотой мэдээ