Сэвлэг үргээх, засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-12-15 09:36:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны 12 дугаар сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын  18. Адъяа гараг. Найралт эх одтой, гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Төмөр

Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ