ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хагас жилээр сунгажээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-13 12:09:52

БРЮССЕЛЬ. /TASS/. Ирэх оны 1 дүгээр сарын 31-нд үйлчлэлийн хугацаа нь дуусаж байгаа ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг хагас жилийн хугацаагаар сунгах тухай улс төрийн шийдвэрийг Европын Холбооны гишүүн орны удирдагчид Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гаргажээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Парис хотод 12 дугаар сарын 9-нд болсон “Нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Украинд дахь нөхцөл байдлыг шийдвэрлэх асуудлаарх Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар бусад удирдагчдад богино мэдээлэл өгсний дараа ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хагас жилээр сунгах тухай шийдвэрийг гаргасан байна.


Украинд болсон үйл явдал болон Крымыг Орост нэгтгэхтэй холбоотойгоор ЕХ ОХУ-ын эсрэг 2014 он хориг арга хэмжээ авсан юм. Хоригийг нэг бус удаа өргөтгөн, хугацааг нь сунгаж байсан юм. 

Холбоотой мэдээ